
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-21 22:13:36
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2021-03-21
2021 оны гуравдугаар сарын хоёрдугаар арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрч, 25-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 5 см орчим нимгэрч, Хатгал тосгон болон Ханх сум орчимд 105 см зузаантай энэ нь олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байна.
Хангай нурууны араас усжих Хойттамир, Урдтамир, Хануй болон Идэр голын адгаар мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-20 см нимгэрч, 50-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин ус судлалын Чулуут-Чулуут харуул орчимд харз гүйх, харуулаас доош цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл голлон ажиглагдаж байгаа бол Чулуут гол Өндөрулаан сум орчимд мөсний зузаан өмнөх арав хоногоос 15 см нэмэгдсэн байна. Эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 10-50 см ахиу, олон жилийн дунджаас 10-60 см нимгэн байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см багасаж, 125-130 см зузаантай болсон байна. Өгий нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 20 см ахиу бол Тэрхийн-Цагаан нуур 10 см нимгэн байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Сөгнөгөр зэрэг голууд 35-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-30 см бага харин Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Туул гол Улаанбаатар хот орчимд 10-55 см ахиу зузаантай байна. Хараа, Ерөө, Шивэрт, Туул голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нимгэрсэн бол бусад голуудын хувьд мөсний зузааны өөрчлөлт багатай өнжсөн байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд өнгөрсөн хугацаанд буюу гуравдугаар сарын дунд арав хоногт мөсөн дээгүүр ус урсах, усан хэл, тошин, харз гүйх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдсан ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрч, 30-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см нимгэн харин Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Хутаг сум болон Орхон гол Бат-Өлзий сум орчимд 10-30 см ахиу зузаантай байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Улз, Хэрлэн голын адаг болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногт 5-10 см нимгэрсэн бол бусад голуудын хувьд мөсний зузааны өөрчлөлт багатай байлаа. Барх, Хэрлэн, Улз голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см ахиу, Эг, Балж , Онон голын дагууд 5-25 см нимгэн байна. Буйр болон Хөх нуур 105 см зузаан мөстэй байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см нимгэн байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голууд 20-145 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл эрчимжиж эхэлсэнтэй уялдаад Ховд, Буянт, Сагсай, Турган голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрчээ. Эдгээр голуудын мөсний зузааныг 2020 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-50 см нимгэн харин Буянт, Чигэртэй голын хувьд 10-60 см ахиу байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 30-145 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өнгөрсөн хугацааныхаас 5 см орчим нимгэрсэн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 25-60 см зузаан байгаа бол Буянт, Шарга, Заг, Цагаантуруут, Онги, Зэгстэй голын нийт уртын дагууд 10-40 см нимгэн байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 40-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-30 см ахиу харин олон жилийн дунджаас 15-60 см бага байна. Увс нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 5 см орчим нэмэгдэж, 100 см зузаан мөстэй болсон бол Хяргас нуурын мөсний зузаан өөрчлөгдөөгүй байна. Увс нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5 см ахиу бол Хяргас нуурын хувьд 15 см нимгэн байна.
Гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нимгэрч мөсний үзэгдэл эрчимжиж эхэлсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн болон олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
Гадаргын усны судалгааны хэлтэс, 2021-03-21
д/д |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2020.03.21 |
Мөсний зузаан, 2021.03.21 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
71 |
103 |
80 |
82 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
72 |
183 |
- |
- |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
91 |
171 |
- |
- |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
69 |
133 |
61 |
71 |
5 |
Идэр гол-Их-Уул сум |
47 |
66 |
59 |
48 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
93 |
152 |
- |
98 |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
91 |
122 |
- |
80 |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
80 |
193 |
58 |
114 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
99 |
190 |
92 |
93 |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
63 |
117 |
101 |
83 |
13 |
Онон гол-Биндэр сум |
115 |
245 |
126 |
124 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
89 |
193 |
62 |
92 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
63 |
151 |
80 |
82 |
16 |
Халх гол-Сумбэр сум |
108 |
192 |
140 |
110 |
17 |
Ховд гол –Өлгий сум |
139 |
218 |
145 |
145 |
18 |
Булган гол-Булган сум |
94 |
141 |
50 |
- |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
73 |
230 |
50 |
97 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
117 |
238 |
113 |
118 |

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/16



8 м/с


Шинэ мэдээ

